Бидний тухай
Монгол улсад бүтээн байгуулалтын ажил өрнөж, төвлөрсөн халаалт, усан хангамж, агааржуулалттай барилга барьж эхэлсэнтэй уялдан 1937 онд. "Уурын зуух ба салхин хүрдний ажлыг эрхлэн үйлдвэрлэх тасаг" байгуулагдсанаар манай компанийн эх суурь тавигдсанаас хойш 1948 онд Сантехникийн үйлдвэр, 1953 онд Сантехник, Цахилгаан монтажийн трест, 1960 оноос Цахилгаан, Сантехник монтажийн газар, 1964 оноос Цахилгаан Сантехник Угсралтын Нэгдсэн Трест, 1991 оноос барилгын Цахилгаан Сантехник Угсралтын Хүрд /ХК/ Компани гэдэг албан ёсны нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.
ЦАХИЛГААН САНТЕХНИК УГСРАЛТЫН "ХҮРД" ХУВЬЦААТ КОМПАНИ
"Хүрд" компани Монгол улсын хэмжээнд болон гадаад оронд барилгын тусгай ажлыг дагнан гүйцэтгэдэг мэргэжлийн ууган байгууллага юм.
Компани Монгол улсын хуулийн дагуу зөвшөөрөл авсан эдгээр үйл ажиллагааныхаа чиглэл, төрлүүдээр материал техникийн хангамж, шинэ технологи, үйлдвэрлэл зохион байгуулалтын асуудлыг өөрийн туршлагадаа тулгуурлан бие даан бүрэн шийдвэрлэж, захиалагчтай байгуулсан гэрээг нэр төртэй биелүүлэхийг эрхэм зорилгоо болгож ажилладаг, өөрийн хөрөнгийн чадвартай, барилгын найдвартай гүйцэтгэгч, бүх төрлийн татвар, даатгалыг үнэнч шударга найдвартай төлегч байгуулага юм. Төр засгийн байгууллагуудаас манай үйл ажиллагааг үнэлж гэрчилгээ өргөмжлөл олгосон.
Компани Улаанбаатар, Дархан, Эрдэнэт, Ховд, Улаангом хот, Монгол улсын бүх аймаг, сум, хот, сууринд болон Орос улсын Улаан-Үд хотод орон сууц, соёл иргэний, үйлдвэр хөдөө аж ахуйн зориулалттай 4000 шахам барилга байгууламжид өөрийн үйл ажиллагааны чиглэлээр угсралтын ажлыг барилгын норм дүрэм, үндэсний стандартын дагуу чанартай гүйцэтгэн захиалагчид гэрээт хугацаанд нь хүлээлгэн өгсөн. Тус компанид ОХУ, БНХАУ, Франц, Солонгос, Полып, Чех, Унгар, Япон, Финлянд зэрэг орнуудын мэргэжилтнүүдтэй хамтран ажиллаж нарийн мэргэжил дадлага, туршлага эзэмшсэн ямар ч төслийг гардан хэрэгжүүлэх чадвартай 300 гаруй ажилтан ажиллаж байна.
ТУРШЛАГА
80жил
ХАМТРАГЧ
100+
ШАГНАЛ
50+
Хүрд компани нь Монгол улс хэмжээнд болон гадаад улсад барилгын тусгай ажлыг дагнан гүйцэтгэдэг мэргэжлийн ууган байгуулага юм. Манай компанийн эх суурь Монгол улсад бүтээн байгуулалтын ажил өрнөж, төвлөрсөн халаалт,усан хангамж,агааржуулалттай барилга барьж эхэлсэнтэй уялдан
1937
Уурын зуух ба салхин Хүрдний ажлыг эрхлэн үйлдвэрлэх тасаг нэртэй байгуулагдаж
1948
Сантехникийн үйлдвэр
1953
Сантехник цахилгаан монтажийн газар
1964
Цахилгаан Сантехник угсралтын нэгдсэн трест
1991
Цахилгаан Сантехник Угсралтын Хүрд хк
1996
"ХҮРД" ХК нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.
Нийгмийн хариуцлага
"ЧАНАР – АМЖИЛТЫН ҮНДЭС" эрхэм зорилгоо хэрэгжүүлэх үүднээс бид бизнесийн ашиг орлогынхоо тодорхой хэсгийг ажилтан албан хаагчид, үйлчлүүлэгч, нийгмийн сайн сайхны төлөө байнга зарцуулж байна.
Манай компани нь нийгмийн сайн сайхны төлөө хандивын бодлого хэрэгжүүлдэг ба компанийн бүх алба, хэлтсүүд өөрсдийн үйл ажиллагаанд компаний нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэх тусгай заалт, хөтөлбөр боловсруулан ажилладаг.
Тухайлбал:
Хэрэглэгчдийн өмнө хүлээх хариуцлага
Ажиллагсдын өмнө хүлээх хариуцлага
Нийгмийн өмнө хүлээх хариуцлага гэсэн үндсэн чиглэлүүдэд нийгмийн хариуцлагын үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаж байна
Компани нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэхдээ хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөхгүйгээр, байгаль орчныг бохирдуулахгүй, нийгэмд сөрөг үр дагавар авчрахгүйгээр ил тод, нээлттэй явуулан хамтрагч, түншүүд, олон нийт, харилцагч түншүүд, ажиллагсдынхаа өмнө хүлээх хариуцлага, чиг хандлагаа тодорхойлсон хэм хэмжээнүүдийг бизнесийн үйл ажиллагаандаа баримтлан ажиллах замаар нэг талаар байгууллагадаа баялгийг бүтээн бий болгож, нөгөө талаар улс орныхоо нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангахад хувь нэмрээ оруулах зарчмыг баримталдаг.
АМЖИЛТАНД ХҮРГЭХ УДИРДАМЖ
• Бид шилдэг татвар төлөгч.
• Бид үнэнч, шударга, мөн хариуцлагатай.
• Бид төлөвлөгөө, төсвийг өндөр нарийвчлалтай боловсруулж гүйцэтгэлийг ямар ч алдаагүй биелүүлэхийн төлөө мэрийдэг.
• Бид “Аюулгүй ажиллагааг байнга мөрдөнө” гэдэг зарчмаар ажилладаг.
• Өөрсдийн өрсөлдөгчдөө хэзээ ч шүүмжилдэггүй, дорд үздэггүй.
• Бид хийгдсэн техникийн баримт бичгийг чанарын өндөр түвшинд боловсруулдаг.
• Бид өөрсдийн хүчин чадлаа хэтрүүлж үнэлдэггүй.
• Бид ямагт үйлчлүүлэгчдийнхээ эрх ашгийг тэргүүнд тавьж тэдний урмыг хугалахаас зайлсхийнэ.
• Захиалагч нартаа шилдэг үйлчилгээ үзүүлэх нь бидний зорилт. Шалтаг тоочих нь хүлээн зөвшөөрөшгүй асуудал.
• Бид компанийхаа болон захиалагч нарынхаа урт хугацааны хамтын ашиг сонирхлын төлөө ажилладаг.
• Бид богино хугацааны ашигийг эрхэмлэдэггүй.