


ХҮРД КОМПАНИ
Монгол улсад бүтээн байгуулалтын ажил өрнөж, төвлөрсөн халаалт, усан хангамж, агааржуулалттай барилга барьж эхэлсэнтэй уялдан 1937 онд "Уурын зуух ба салхин хүрдний ажлыг эрхлэн үйлдвэрлэх тасаг" байгуулагдсанаар манай компанийн эх суурь тавигдсанаас хойш 1948 онд Сантехникийн үйлдвэр, 1953 онд Сантехник, Цахилгаан монтажийн трест, 1960 оноос Цахилгаан, Сантехник монтажийн газар, 1964 оноос Цахилгаан Сантехник Угсралтын Нэгдсэн Трест, 1991 оноос барилгын Цахилгаан Сантехник Угсралтын Хүрд /ХК/ Компани гэдэг албан ёсны нэртэйгээр үйл ажиллагаа явуулж байна. "Хүрд" компани Монгол улсын хэмжээнд болон гадаад оронд барилгын тусгай ажлыг дагнан гүйцэтгэдэг мэргэжлийн ууган байгууллага юм.
Бид улс нийгмийнхээ бүтээн байгуулалтанд хошуучлан оролцож, бизнесийн үйл ажиллагааныхаа бүхий л чиглэлд орчин үеийн дэвшилт, байгальд ээлтэй ЭКО технологийг сонгон, ХЭРЭГЛЭГЧИЙН эрх ашгийг дээдлэн ажиллах.
Компани Монгол улсын хуулийн дагуу зөвшөөрөл авсан эдгээр үйл ажиллагааныхаа чиглэл, төрлүүдээр материал техникийн хангамж, шинэ технологи, үйлдвэрлэл зохион байгуулалтын асуудлыг өөрийн туршлагадаа тулгуурлан бие даан бүрэн шийдвэрлэж, захиалагчтай байгуулсан гэрээг нэр төртэй биелүүлэх, өөрийн хөрөнгийн чадвартай, барилгын найдвартай гүйцэтгэгч, бүх төрлийн татвар, даатгалыг үнэнч шударга найдвартай төлөгч байгуулага байна.
Бид аюулгүй ажиллагааг эрхэмлэн ажиллахдаа хүндэтгэл, хариуцлага, ёс зүй, хамтын зүтгэл, чанар чансаа, туршлага гэсэн үнэт зүйлсийг мөрддөг.
Хүрд Компанийн Амжилтууд
“Хүрд” компани нь бүтээгдэхүүн, үйлчилгээний чанараар төр засгийн байгууллага болон хэрэгжүүлэгч агентлагуудаас дараахь өргөмжлөлүүдийг хүртсэн.
ХҮРД ХК-гийн харилцагч байгууллагууд












Сүүлийн 10 жилийн хугацаанд бидний бүтээсэн ажлууд
4200+
ХҮРД компани нь орон сууц, албан байгууллага, үйлдвэр үйлчилгээний чиглэлийн 4200+ объектыг амжилттай барьж ашиглалтад оруулсан туршлагатай.
1980км+
Хот суурин газрын дулаан хангамжийг сайжруулах зорилгоор нийт 1980 км урттай дулааны шугамыг зураг төсөл, угсралт, ашиглалтад оруулах хүртэл бүрэн гүйцэтгэсэн.
2700км+
Ус хангамж, ариутгах татуургын дэд бүтцийг шинэчлэх, өргөтгөх хүрээнд 2700 км урттай шугам хоолойг барьж байгуулаад байна.
1750км+
Хувийн болон улсын төсөл хэрэгжүүлэгчдэд зориулан 1750 км урт цахилгаан дамжуулах шугамыг барьж, цахилгаан хангамжийг найдвартай болгоход хувь нэмрээ оруулсан.
Нийт 3
Эрчим хүчний салбар дахь томоохон дэд бүтцийн нэг болох 3 цахилгаан станцыг 3–28 мвт хүчин чад барьж байгуулсан.