“ХҮРД” ХУВЬЦААТ КОМПАНИЙН ТАНИЛЦУУЛГА

БИДНИЙ ЭРХЭМ ЗОРИЛГО, АМЖИЛТУУД

Компани Монгол улсын хуулийн дагуу зөвшөөрөл авсан эдгээр үйл ажиллагааныхаа чиглэл, төрлүүдээр материал техникийн хангамж, шинэ технологи, үйлдвэрлэл зохион байгуулалтын асуудлыг өөрийн туршлагадаа тулгуурлан бие даан бүрэн шийдвэрлэж, захиалагчтай байгуулсан гэрээг нэр төртэй биелүүлэхийг эрхэм зорилгоо болгож ажилладаг, өөрийн хөрөнгийн чадвартай, барилгын найдвартай гүйцэтгэгч, бүх төрлийн татвар, даатгалыг үнэнч шударга найдвартай төлөгч байгуулага юм. Төр засгийн байгууллагуудаас манай үйл ажиллагааг үнэлж гэрчилгээ өргөмжлөл олгосон. “Хүрд” компани нь бүтээгдэхүүн, үйлчилгээний чанараар төр засгийн байгууллага болон хэрэгжүүлэгч агентлагуудаас дараахь өргөмжлөлүүдийг хүртсэн.

“ХҮРД” ХУВЬЦААТ КОМПАНИЙН ТАНИЛЦУУЛГА

• Шилдэг үйлдвэрлэгч өргөмжлөл • Хүндэт өргөмжлөл • Монголын шилдэг татвар төлөгч байгууллага • Хэрэглэгчдийн найдвартай түнш • Чанарын өргөмжлөл • Топ 150 байгууллагын нэг

“ХҮРД” ХУВЬЦААТ КОМПАНИЙН ТАНИЛЦУУЛГА

Манай байгууллагын эх суурь 1937 онд Худалдаа аж үйлдвэрийн яамны харьяанд "Уурын пийшин ба салхин хүрдний ажлыг эрхлэн үйлдвэрлэх тасаг" нэртэйгээр 8 орон тоотой, 28 сайн дурын ажилтантай байгуулагдсанаар тавигджээ. Тус байгууллага нь 1948 оноос Сантехникийн үйлдвэр, 1953 оноос Сантехник-цахилгаан монтажийн үйлдвэр, 1960 оноос Цахилгаан сантехник монтажийн газар, 1964 оноос Цахилгаан Сантехник Угсралтын Нэгдсэн Трест, 1991 оноос цахилгаан сантехник угсралтын "Хүрд"ХК нэртэйгээр ажил үйлчилгээ явуулж ирлээ. Манай компани нь Захирлын ажлын алба, Үйлдвэрлэлийн алба, Худалдаа хангамжийн алба, Санхүүгийн алба, Авто бааз ба Аж ахуйн алба гэсэн 5 үндсэн бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж байна.Бид социализмын их бүтээн байгууллалтын үед 4000 гаруй барилга байгууламжид тусгай мэргэжлийн ажил гүйцэтгэсэн. Тухайлбал: Эсгий, эсгий гутлын үйлдвэр, Үслэг эдлэлийн үйлдвэр, Эх нялхсын эрдэм шинжилгээний төв, Чингис зочид буудлын барилга, Ноолуурын "Говь" үйлдвэрийн барилга гэх мэт... “Хүрд” компани Монгол улсын хэмжээнд болон гадаад оронд барилгын тусгай ажлыг дагнан гүйцэтгэдэг мэргэжлийн ууган байгууллага юм

“ХҮРД” ХУВЬЦААТ КОМПАНИЙН ТАНИЛЦУУЛГА

• Барилгын сантехник • Салхивчийн угсралт • Цахилгааны угсралт • Холбооны угсралт • Ус хангамж • Дулаан хангамж • Цахилгаан хангамжийн шугам сүлжээ • Уурын зуух • Дулааны төв Цахилгааны хувиарлах байгууламж • Дэд өртөөний угсралтыг бие даан гүйцэтгэх • Барилгын угсралт • Засварын ажил • Цахилгааны хийц эдлэл • Тогоо угсрах, суурилуулах • Цэвэр, бохир усны шугам сүлжээ • Иргэний болон үйлдвэрийн барилга угсралт • Нар салхин эрчим хүчний эх үүсвэрийн угсралт • Төмөр хийц эдлэлийн үйлдвэрлэл • Бетон эдлэлийн үйлдвэрлэл • Авто угаалга • Банк бус санхүүгийн байгууллага • Орон сууц нийтийн аж ахуйн контор • Үл хөдлөх менежмент

Цаашид бид улс нийгмийнхээ бүтээн байгуулалтанд хошуучлан оролцож, бизнесийн үйл ажиллагааныхаа бүхий л чиглэлд орчин үеийн дэвшилтэт, байгаль ээлтэй ЭКО технологийг сонгон, ХЭРЭГЛЭГЧИЙН эрх ашгийг дээдлэн ажиллах болно.

4200+

ХҮРД компани нь орон сууц, албан байгууллага, үйлдвэр үйлчилгээний чиглэлийн 4200+ объектыг амжилттай барьж ашиглалтад оруулсан туршлагатай.

1980км+

Хот суурин газрын дулаан хангамжийг сайжруулах зорилгоор нийт 1980 км урттай дулааны шугамыг зураг төсөл, угсралт, ашиглалтад оруулах хүртэл бүрэн гүйцэтгэсэн.

2700км+

Ус хангамж, ариутгах татуургын дэд бүтцийг шинэчлэх, өргөтгөх хүрээнд 2700 км урттай шугам хоолойг барьж байгуулаад байна.

1750км+

Хувийн болон улсын төсөл хэрэгжүүлэгчдэд зориулан 1750 км урт цахилгаан дамжуулах шугамыг барьж, цахилгаан хангамжийг найдвартай болгоход хувь нэмрээ оруулсан.